2012-10-8
Кальци, магнийн бэлдмэлүүд

               

Нарны гэгдэх Д амин дэм нь өвлийн улиралд хүний биед ихээхэн дутагддаг тул хоол, хүнс, нэмэлт амин дэмүүдээр зайлшгүй нөхөж авах шаардлагатай байдаг. Д амин дэм нь организм дахь кальци, фосфорын шингэц, шимэгдэлтийг сайжруулдаг тул энэхүү бэлдмэлд Кальци, Магнийг Д амин дэмээр давхар баяжуулснаараа давуу талтай.

Витамин Д-тэй кальци, магни

Эдгээр элементүүд дутагдахад үс унах, шүд хорхойтох, яс сийрэгжих, хүүхдийн хөл майга болох зэрэг олон шинж тэмдэг илэрдэг.

Энэхүү Д амин дэм бүхий Кальци, Магнийн бэлдмэл нь Кальци, Магнийн идэвхитэй үйлчилгээнээс гадна /Дээр дурдсан “Кальцийн бэлдмэл”, “Идэвхжүүлсэн Кальци, Магни”-д орсон Кальци, Магнийн тайлбарыг харна уу/ Д амин дэмийн үйлдлийг үзүүлнэ, тухайлбал яс болон шүдний хэвийн хөгжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Нэг удаагийн тун нь 600 мг Кальци, 300 мг Магни, 100 ОУН (Олон Улсын Нэгж) витамин Д агуулдаг ба энэ нь насанд хүрсэн хүний Д витамины хоногийн хэрэгцээний  25%-ийг, кальцийн 60%-ийг, Магнийн 75%-ийг хангадаг.

Хэрэглэх заавар:

Хүнсний нэмэлт тэжээл болгон, өдөрт 2 үрлийг хоолны үеэр усаар даруулж ууж хэрэглэнэ.

Кальцийн бэлдмэл

Кальци дутагдлын үед хүн учир шалтгаангүй уурлах, үс, хумс хэврэгших, сэтгэл байнга түгших, арьсны өвчинд өртөмтгий болох, нойргүйдэх, цусны даралт ихсэх, хөл гар бадайрч мэдээгүй болох, зүрх ойр ойрхон хүчтэй базлах, өсөлтгүй болох, буйл үрэвсэж өвдөх, шүд үйрэх зэрэг олон шинж тэмдэг илэрдэг.

Энэхүү кальцийн бэлдмэл нь зажилж идэхээр хийгдсэн бөгөөд яс сийрэгжих, даралт ихдэх, толгой дүүрэх, бүдүүн гэдэсний болон нойр булчирхайн хорт хавдар үүсэх, хумс хэврэгших зэргээс урьдчилан сэргийлж чадна.  Кальци нь хөдөлгөөн багатай, хөлрөмтгий, нойр муутай, турах сонирхолтой, хоолны дэглэм сахиж байгаа хүмүүсийн зайлшгүй хэрэгцээ юм.

Хэрэглэх заавар:

Хүнсний нэмэлт тэжээл болгон  1 шахмалаар өдөрт 2 удаа 1 аяга усаар даруулж ууж хэрэглэнэ.

Идэвхжүүлсэн кальца, магни

Энэхүү бэлдмэл нь дээр дурдсан Кальци /”Кальцийн бэлдмэл”-ийг харна уу/-г агуулснаас гадна Магни-г давхар агуулсан.

Магнийн дутагдал нь зүрх судасны олон өвчний шалтгаан болдог тухай АНУ-ын эрдэмтэд тогтоосон байна.

-  Бие организм энергийг бий болгогч ферментүүдийн болон дааврын олон урвал, нүүрс усны солилцоо, ДНК-ийн нийлэгжилт, биен дэх Кальци, Калийн шимэгдэлтийг дэмжиж өгдөг.

-  Магни нь цусны бүлэгнэлтэд идэвхитэй оролцож, эс дэх Кальци, Натрийн тэнцвэрийг зохицуулдаг.

-  Магнийг хангалттай хэмжээгээр авч байгаа тохиолдолд зүрх жигд ажиллаж, судас, булчингийн тонус хэвийн байж, даралт тогтвортой байдаг байна. Мөн цусан дахь Магнийн хэмжээ их байвал холестерины хэмжээ бага байдаг тухай тогтоосон байна.

-  Магни нь тархины судасны хананд бусад эдийг бодвол хоёр дахин их байдаг учир Магнийн дутагдал нь стресст амархан орох нөхцөл болдог. Хэрэв биед Магни бага байвал хүн уурлах, ядрах, нойргүйдэх, толгой өвдөх, шөрмөс татах, хоолны дуршил муудах, бөөлжис цутгах,  дотор муухайрах, нойрмоглох, амархан ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-  Магнийн дутагдлын үед цусны улаан эсийн уян хатан чанар муудаж, улаан эсийн амьдрах хугацаа богиносож улмаар цус багадалт аажим үүснэ.

-  Магни нь бидний ууж идэж байгаа хоол хүнсээр авах бүхий л энергийг эд эс бүхэнд хүргэн шингээгч гол эрдэс юм.

Хэрэглэх заавар:

Хүнсний нэмэлт тэжээл болгон 2 үрлээр өдөрт 2 удаа хоолны үеэр усаар даруулж ууж хэрэглэнэ.
Бичсэн: Маша | цаг: 11:08 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant