Хонины орд (III/21-IV/21)
Од гаригс энэ ордны эрэгтэйг өөртөө итгэх итгэл, эрэлхэг зоригоор шагнажээ. Хонины эрсийг бvдэг гэрэл, зөөлөн хөгжим амархан өдөөх бөгөөд хайр сэтгэлийн адал явдлыг эрэлхийлж, шинэ сонин байрлал сонирхдог тул тэдэнд сексэд янз бvрийн туршилт хийхээс айдаггvй эмэгтэйчvvд тохирно. Дурлал сексийн хурц мэдрэмж биш харин тvшигтэй ханьтай болохыг хvссэн бvсгvй тvvнээс холхон байвал зохино. Тэрээр нэг хvнийг чин сэтгэлээсээ хайрлавал олон хvvхэнд анхаарлаа хандуулдаггуй ч жинхэнэ хайртай бvсгvйгээ олоогvй бол хэдэн ч хvнтэй зэрэг явалдаж чадна. Хонины эрчvvд хартай, эхнэр нь өер эрийн зvг харахыг мэдэх л юм бол дуусаа гэсэн vг.
Vхрийн орд (IV/21-V/20)
Vхрийн ордны эрс гэнэтийн өөрчлөлтөд дургvvй, залхуу, өөртөө хангалуун хvмvvс. Тэд зөрvvд, тайван, барагтай уурладаггvй ч нэг уурлавал замдаа таарсай бvхнийг устгаж мэдэх тул ийм vед нь холхон байх хэрэгтэй. Секс тvvнийг ядраана гэж байхгvй харин ч амраадаг учир ханатлаа удна. Сексийн чадавхидаа сэтгэл хангалуун явдаг. Vхрийнхэн тэгтэл дурлана гэж vгvй ч хэрвээ хэн нэгнийг өөртөө тохирно гэж бодсон л бол хvссэндээ хvртэл шантрахгvй зvтгэнэ. Гэхдээ тэд эмэгтэй хvнийг хvсэл хангах хэрэглvvр биш “хvн” гэдгээр хvлээн авдаг сайн талтай. Vхрийн эрд сексийн чанар илvv чухал ч тоог бас харгалзан vздэг. Тэр эхнэртээ од сарыг амлахгvй ч санхvvгийн хувьд найдвартай нэгэн.
Xамтатгахын орд (V/21-VI/20)
Олон эхнэртэй эрсийн ихэнх нь хамтатгахын ордонд төрсөн байдаг. Учир нь тvvний дотор өөр өөр хvний шинж чанар орших бөгөөд vvндээ тохирч амьдрахад нь олон 6vсгvй хэрэгтэй. Тэд хэт мөрөөдөмтгий, амьдралд байхгvй дvр сэтгэлдээ бутээчихээд тvvнээ олж авах гэж зовдог. Номонд гардаг, хvмvvсийн ярьдаг шиг янаг хайрын ухаангуй явдал тvvнд байхгvй, тэр сексэд тиим идэвхтэй биш, шөнө ганц удаа хурьцчихаад шууд унтаад өгөх нь элбэг. Энэ нь бэлгийн чалх муутайдаа биш, тэр vеийн сэтгэл санааны байдлаас болдог. Тухайн өдөр секс сайхан санагдвал гайхамшигтай амраглаж чадна, сэтгэл санаа нь тааруухан бол гуйцээ. Vнэндээ тэр амьдралд ч, сексэд ч идэвхгvй байдлыг сонгодог.
Mэлхийн орд (VI/21-VII/20)
Сексийн хувьд замбараагvй байдаг ч хэрвээ хайртай бvсгvйгээ өөрийг нь мэхлэхгvйд итгэвэл маш vнэнч байна. Хурьцлын чадавхи өндөртэй, удаан vргйэлжлvvлж чаддаг, энэ vедээ ёс зvйн хэм хэмжээг ч дагадаггуй. Мэлхийнхэн ээжтэйгээ дотно тул тvvнтэй гэрлэхийг хvссэн эмэгтэйчvvд ээжтэй нь сайн харилцаатай байх нь чухал. Гэргий болгох бvсгvйдээ тавих шаардлага өндөр, эмэгтэй хvн тvvний хайр сэтгэлийг өөрөө олж авах ёстой гэсэн зарчимтай тул туйлбартай, уйгагуй хvvхнvvд л амжилтад хvрнэ. Мэлхийнхэн ажилдаа их хvч, сэтгэл зарцуулдаг шигээ сексэд ч бvхнээс илvv байх хvсэлтэй, гэр орондоо хайртай, алсыг бодож мөнгө хураадаг.
Aрслангийн орд (VII/21-VIII/20)
Тэд “нvцгэн” сексээс сэтгэлийн холбоог илvvд vзнэ. Арслангийн эрс сексийн хувьд бvхнийг мэддэг, чаддаг гэсэн сэтгэгдэл төрvvлэхийг хичээдэг ч vнэн хэрэгтээ өөрийнхөө чадавхид их эргэлздэг, vvнийг нь хэн ч мэдэх ёсгvй гэж vздэг. Залуудаа олон хvvхэнтэй холбогддог нь дурламтгайдаа биш нэг шөнө хэдэн удаа хурьцаж чадах гэх мэт өөрийнхөө чадварыг мэдэх гэсэн биеийн тамирын дасгал маягтай юм. Хэдийгээр тэр өөрийгөө сексийн “агуу чадвартан” гэх боловч бодит байдалд тэр ердийн дундаж эр. Хурьцал нь амжилтгvй болоход санаагаар унаж сэтгэл мэдрэлийн өвчин, тvр зуурын сулралд хvрч болзошгvй. Энэ айдсаас гарахад нь тvvнийг сайн ойлгодог, итгэлтэй эмэгтэй тусална.
Oхины орд (VIII/21-IX/20)
Охины ордны эрчvvд урт настай, хурц мэдрэхvйтэй, болгоомжтой, хараат бус, зөвхөн өөртөө л найддаг. Тэд бvсгvйнхээ гадаад байдал дахь өчуухэн зуйл, бяцхан алдааг ч шинжилж, шvvмжлдгээсээ болж сексийн таашаал авдаггvй. Олонхи нь секс бол vр удмаа vлдээхэд л хэрэгтэй зvйл гэж vзэх бөгөөд ганцаараа байх дуртай, бvсгvй нь хvсч байгаа учраас аргагvйн эрхэнд секс хийх нь бий. Тэд бэлгийн амьдралд оройтож ордог, хамтрагчаа бие хvн биш мэдрэмжээ хуваалцах “объект” гэж vздэг, голдуу анх учирсан бvсгvйтэйгээ гэрлэдэг. Төрөлхийн уян хатан хvн учраас эхнэр нь хvссэнээрээ “хvмvvжvvлэх” боломжтой. Тэд сексийг хэрэгтэй зvйл гэдэг ч жинхэнээсээ тачааддаггvй.
Жинлvvрийн орд (IX/21-X/20)
Энэ ордны эре сексийн хvсэл сонирхол ихтэйд орох бөгөөд бэлгийн дур буурах, сулрах явдал бараг тохиолдохгуй, чадавхи өндөртэй боловч тvvнийгээ бурэн ашигладаггvй. Жинхэнээсээ аз жаргалтай байхын тулд ханиа болгоомжтой сонгох шаардлагатай. Vгvйдээ л сексийн хэрэгцээг нь бvрэн хангах хvн байхп/й бол гэр бvлээс гадуурх явдал, хэрvvл тасрахгvй, сэтгэлийн дарамтад ордог. Тэд 6усгуй хvнтэй танилцангуут унтахыг хvсдэг, насан эцэслэтлээ сексийн чадавхитай байна. Бvсгуйг гомдоохгуй гээд харилцаагаа эхэлж тасалдаггуй, гэвч залхам хуучин харилцаа нь цагаа олж холбоогоо таслахаас ч уршигтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Сексийн урлагт тиим чадварлаг биш ч тоон амжилт нь ямар ч эмэгтэйг гайхашруулдаг.
Xилэнцийн орд (X/21-XI/20)
Энэ ордны эрчvvд сэтгэл булаам, сэтгэлийн тэнхээ, эрч хvч, эрэлхэг зориг оюун ухаан бvрдсэн, бэлгийн амьдралд эрт ордог, шилдэг нууц амраг болдог хvмvvс. Сексийн эрч хvчтэй, хайр дурлалын олон талт харилцаанд байж чаддаг. Vнэндээ хилэнцийн ордны эртэй амьдрах хэцуу, эмэгтэй хvнээс их ухаан, тэвчээр шаардана. Тэрээр бvсгvйг хvчээр орондоо оруулж ч, өмнө нь өвдөг сөхрөн гуйж ч чадна. Тvvнийхээр эр хvн ямагт эзэн байх ёстой. Тэд цэвэрч нямбай, ариун сэтгэлтэй бvсгvйд дуртай. Өөр хvнд бие сэтгэлээ зориулсан ч гэр бvлдээ хандах сайн хандлага нь өөрчлөгддөггvй учир нууц амрагтай болсныг нь эхнэр нь мэдэггvй. Хилэнцийнхэн гоо vзэсгэлэн, залуу нас мөнх биш гэдгийг мэддэг, хөгшрөлтөд эртнээс бэлтгэдэг.
Hумын орд (XI/21-XII/20)
Нумын эрд од гаригс амжилт, алдар нэр, эд хөрөнгө, цуцашгуй зан ааш заяажээ. Тэд 6vх зvйл, сексэд ч идэвхтэи, сэтгэлээсээ ханддаг, бодлоо шулуухан илэрхиилдэг. Гадаадын юманд дуртай тул гадаад хvvхэнтэй холбогдох нь олон. Жинхэнэ хайр дурлалд итгэн амьдралын турш эрж хайдаг. Нумын эрчvvд сайхан юм бvхэнд мэдрэмжтэй. Амттай хоол идэж, сайхан хөгжим сонсч, наранд шарж, байгальд амрах дуртай ч хамгийн дуртай зуйл нь гоо vзэсгэлэнтэй ухаалаг, залуу бvсгvйтэй хамт байх явдал. Нумын ордны эре хоёр янз бөгөөд сексийн “илvvдэл” дур хvслээ нэг хэсэг нь уран бvтээл, ажлаар, нөгөө хэсэг нь өдөрт нэг амраг сольж нөхнө. Тэдэнд секс дангаараа биш, шинэ хvнтэй харилцах vйл явц сонирхолтой байдаг тул эхнэрээ араар тавих нь бий.
Mатрын орд (XII/21-I/20)
Тэдний сексийн мэдрэмж, чадавхи өтөл насанд нь ч сайн байна. Тэр өөрийн мэдрэмжээ vгээр илэрхийлэх чадвар сул тул дуугуй байгаа нь дургvй байна гэсэн vг биш. Бvсгvй хvний аж ахуйч зан, оюун ухаан, мэдрэмжийг vнэлдэг, эхнэртээ vнэнч. Эмэгтэйтэйгээ хоёул ижил хэмжээнд сексийг мэдэрвэл аз жаргалтай байх тул сэтгэлгvйгээр оронд орно гэж бараг vгvй. Тиймээс хайртай хvнтэйгээ сэтгэл зvйн бvрэн дvvрэн харилцаатай байвал араар нь тавихгуй. Сул тал нь ирээдvйнхээ төлөө хөрөнгө хуримтуулж чадахгvйдээ байнга санаа зовдог явдал. Сексийн хувьд бvрэн таашаал авахад саад болдог зvйл нь сэтгэлээр амархан унамтгай, элдэв асуудапд их санаа зовдгоос болдог.
Загасны орд (II/21-III/20)
Загасны ордны эрчvvд юмыг төгс төгөлдөр байлгах эрмэлзэлтэй, мөрөөдөмтгий, ихэнх нь азтай хувь тавилантай. Тэд бусад ордыг бодвол нийтлэг байдал бага, олон янзын зан байдлын нийлмэл шинжтэй бөгөөд шударга сэтгэлийг vнэлдэггvй, бусдын хvсэл сонирхлыг харгалзан vздэг, шашинд шvтлэгтэй боловч гэнэн, хар тамхи, архи зэрэгт амархан автдаг муу талтай. Загасны эрс зөвхөн өөртөө зориулан бодож олсон бяцхан хуурмаг ертөнцдөө амьдардаг нь бусдын уцаарыгхөдөлгөнө, Сексийн тухайярих дуртай, олон хvvхэнтэй учирч, сэтгэл хангапуун байдаг.Загасны эрчvvд vvлэн дунд хөвөхөө больж эгэл амьдралд ойр байхыг хичээж, аль болох зохион байгуулалттай байж өнөөдрөөрөө амьдарч сурвал сайн.
Xумхын орд (I/21-II/20)
Хумхынхан ухаалаг, санамсаргvй явдалд дуртай бөгөөд аар саар зvйлийг анзаардаггуй, зорилгодоо хvрэхээр шаргуу тэмцдэг, дvрслэх бодох, зохион бvтээх чадвартай, зөн совинтой. Эхнэр автлаа удах боловч нэг сонгосон бол бараг салахгуй. Нууц амрагаасаа харилцаагаа тасалсан ч нөхөрсөг байх бөгөөд бэлгийн замбараагуй амьдралтайд тооцогдоно. Бvсгvй хvнд сэтгэлээ илэрхийлэхгvй уддаг ч өөрийг нь хайрлаж байгааг мэдвэл эелдэг, халамжтай болно. Тэр бvх л зvйлийг шинжилж, шvvмжилж байдаг тул тvvнтэй амьдрах хэцvv. Тэд амьдралын чухал зуйл нь секс биш гэр булээ халамжлах явдал гэж vздэгээс эхнэр нь сэтгэл ханамжгvй байдалд орох нь бий.
Өөр хүнд дурлахаас....