2010-05-06
ходоодны хорт хавдар
Ходоодны өмөнгөөр 50-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс өвчлөх эрсдэлтэй байдаг. Гэхдээ эрэгэтэйчүүдийн хувьд өвдөх магадлал нь 2 дахин өндөр. Энэ эмгэгийн тархалтын хувьд Япон улс зуун мянган хүн тутамд 75 ходоодны хорт хавдартай хvн оногддогоороо дэлхийд нэгт ордог. Хоёрдугаарт Орос (36 өвчтэй), Скандинавын орнууд, Чили, Бразили, Колумби улсууд (40-50) удаалж байна.
Ерөнхий:
Ходоодны салст бүрхvvлнээс (дотор хана) ургадаг хорт хавдрыг ходоодны өмөн гэнэ. Ходоодны өмөн нь улаан хоолойтой нийлэх дээд хэсэг, ходоодны vндсэн хэсэг (их бие) эсвэл гэдэстэй нийлэх доод хэсэг зэрэг хаана ч байрлаж болно.
Шалтгаан:
Ходоодны эсийн хромосомд тодорхой гажиг (мутация) үүссэн тохиолдолд хавдрын эс болж хувирдаг нь тогтоогдсон байдаг. Харамсалтай нь ходоодны эсvvд хорт шинжтэй болж хувирдагийн шалтгаан одоо хvртэл тодорхойгүй хэвээр vлдэж байна. Одоохондоо энэ өвчнийг өдөөж болох эрсдэлийн хvчин зvйлvvдийн бvлгийг тодруулсан байна.
Ходоодны өмөн үүсгэх эрсдэлийн хүчин зүйлс:
Удамшлын нөлөө: Хэрвээ гэр бvлийнхний хэн нэг нь ходоодны өмөнгөөр өвчилж байсан бол бусад бvх ойр дотны төрөл төрөгсөд нь өвчлөх магадлал 20% -иар өсдөг.
Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүст ходоодны өмөн олонтаа тохиолдог.
Хооллолтын онцлог: Хоол хүнсэндээ хурц, давсалсан, утсан, хуурч шарсан (хэт шарсан), лаазалсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь уг өвчин үүсэх магадлалыг мэдэгдэхvйц ихэсгэдэг.
Архи, тамхи хэрэглэх,
Ходоодны үрэвсэл, шарх, ходоодны ур, хоргүй хавдар мэтийн ходоодны өвчнvvдээр удаан хугацаагаар өвдөх;
Ходоодондоо хагалгаа хийлгэсэн хvмvvсийн өвдөх магадлал 2.5 дахин ихэсгэдэг;
Ходоодноос Helicobacter pylori бактер илрэх. Энэ асуудлаар эрдэмтэд одоохондоо маргаж байгаа.
Шөрмөсөн чулуу /асбест/, никельтэй харьцдаг ажил
Витамин В 12 болон С-ийн дутагдал;
Хvнснийн бүтээгдэхүүний нитрат болон нитрит агуулагдах
Пернициоз хэлбэрийн цус багадалттай (хорт чанартай) хүмүүст 20 дахин их тохиолддог

Давснаас vvдэн гарч болох бас нэг эрсдэл нь ходоодны хорт хадвар гэдгийг тус судалгаагаар харуулжээ.Хvн өдөрт зургаан граммаас ихгvй давс хэрэглэх нь тогтсон хэмжээ гэнэ.
Хорт хавдраас урьдчилан сэргийлж болно.
Дэлхий дахинд жил бүр 12 сая хүнд хорт хавдар шинээр оношлогдож, 7.6 сая хүн нас барж байна. Гэтэл хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас сэргийлэх боломжтой байдаг ажээ.
-Аль болох жин багатай байх  
-Идэвхтэй хөдөлгөөнтэй байх                                                            
-Сахар ихтэй ундаа, калори ихтэй хоол хүнснээс татгалзах
-Шим тэжээл ихтэй хоол хүнс, жимс ногоо сайн идэх
-Лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзах
-Архины төрлийн хэрэглээг хэтрүүлэхгүй байх
-Давсалсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах
-Нярай хүүхдийг зургаан сар хүртэл нь хөхний сүүгээр хооллох
-Витамин Д хэрэглэх
-Тамхи татахгүй байх. Тамхинаас арав гаруй төрлийн хорт хавдар үүсдэг
-Олон төрлийн хоол хүнс идэх. Далайн,  амьтны, байгалийн гаралтай  гэх мэт
-Наранд хэт түлэгдэхгүй байх нь арьсны хорт хавдраас сэргийлнэ.
-Дархлаагаа сайжруулах.   
-Хорт хавдар удамших тохиолдол байдаг тул удмын эрүүл мэндийн түүхийг мэдэх  
-Мэдээж хамгийн чухал зүйл бол шинжилгээнд хамрагдах. Энэ нь хорт хавдар тусахаас сэргийлж, хорт хавдрыг эрт мэдэхэд тусална. Хорт хавдрыг эрт оношлох тусам эдгэрэх магадлал нь илүү их байдаг


Бичсэн: Маша | цаг: 15:14 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax