ЧАЦАРГАНЫ АЧ ТУС
Хүүхдийн цус багадалт, тураалын үед мөн хүч тамир тэнхээ сульдах зэрэгт чацарганы үр жимсийг төрөл бүрийн аргаар өргөн хэрэглэх нь тамир тэнхээг сэлбэн биеийн ээргүүцлийг сайжруулдаг.
ХӨХНИЙ СҮҮГЭЭР ЖИН ТАВИХ
Нялх хүүхдийн өгзгөнд тарианы бэрүү үүсвэл хөхний сүүгээр жин тавих буюу эсвэл бэрсүүн дээр нь гялгар нимгэн уут тавиарай. Ингэхэд сүү ууршихгүй, хатахгүй удаан байна.
ХҮҮХДИЙН АМ ГЭМТЭХЭД
Хүүхдийн ам гэмтэхэд төмөр улайсгаж, баганаа цоргиод утаагаар нь утаж домнодог. Мөн хар хэрээний өдийг шатааж, хярвас үнсийг нь түрхэх буюу таван салаа буцалгаж хандаар нь зайлах, хонь ямааны үхрийн сүүгээр олон дахин зайлах нь онц сайн бөлгөө.
УЛААН МАНЖИН ЧИХРИЙН ШИЖИНГ ДАРАГЧ
Чихрийн шижин өвчний хүнд биш хэлбэрийн үед хар нэрсний ханд уулгах нь нэн сайн.
Шинэхэн улаан манжингийн нэг аяга шүүсийг шижин өвчинд өдөрт 4 удаа тэнцүү хувааж ууна.
ШЭЭРЭН ХҮҮХДЭД ЖИН НЭМЭР БОЛДОГ
Хүүхэд ба хөгшид ойр ойрхон шээх буюу шээрэн болоход хар хөх даавуунд адууны тос юмуу, эсвэл тарваганы тосыг шингээн халааж, давсган дээр нь жин тавих нь сайн. Үүнийг хүн бүр мэдэх биздээ.
ТАВАН САЛААНЫ ШИД
Шээс хээгдэхэд хадны сүүдэр талын хагийг буцалгаж, өдөрт 2-3 аягаар уухад сайн. Мөн таван салааны үрийг тосонд бага зэрэг хуурч ус хийж буцалгаад уухад шээс тэр дороо тавигддаг.
ТАНЫ БӨӨР ӨВДДӨГ БОЛ
Бөөр давсагны үрэвсэл, үе мөчний өвчнийг эмчлэхэд алтаргана гэдэг ургамлыг хэрэглэдэг. Гэрийн нөхцөлд хоёр аяга усанд хоёр халбага алтарганы навч цэцэг хийж, дөрвөн цаг хандлан шүүгээд өдөрт аяганы хагасаар 3-4 удаа хоолны өмнө хэрэглэдэг.
Бөөрний элдэв өвчин, хаванд, хадны хаг, газрын хаг, хонины зээргэнэ, тэхийн шээг, цээний цэцэг, тэмээн тавхай зэрэг ургамлуудыг хувь тэнцүү найруулан тан адил чанаж, өдөрт 2-3 удаа жижиг аягаар ууна. Энэ нь маш үр дүнтэй бөгөөд та гам алдахгүй байх хэрэгтэй.
Бөөрний өвчнөөс шалтгаалан шээс хоригдоход алттай эмийг буцалгаж уух ба гаднаас нь жин тавих тустай.
МОНГОЛ АРХИ ХИЙ ХУЙНД САЙН
Хий ба даарснаас шээ их алдахад Монгол архинд шар тос цагаан гаа хийж, буцалгаад уухад илааршина.
БУЙЛНЫ ҮРЭВСЛИЙГ ӨРГӨСТ ХЭМХЭЭР НАМДААДАГ
Өргөст хэмхийн шүүсийг шүд буйл хавдаж үрэвссэн үед хэрэглэх нь ач тустай
СҮҮ ШҮДИЙГ БЭХЖҮҮЛЭГЧ
Өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг аяга хөөрүүлсэн сүү ууж байх нь шүдийг бэхжүүлж, өвчнөөс сэргийлдэг.
ШҮД ӨВДӨХӨД
Шүдний өвчинд чинжүү давс хоёрыг хольж уухад зовиур арилдаг. Мөн шүд өвдөлтийг анагаах бас нэг арга нь гахайн хэрчим шинэ өөхийг буйл хацар хоёрын хооронд хийж 15-20 хором байлгах нь өвчинг намдаадаг.
ТАРВАГАНЫ ТОСООР СҮРЬЕЭГ АНАГААХ НЬ
Сүрьеэ бөгөөд уушгины элдэв өвчинд тарваганы тос сайн эм болдог. Өөхийг нь тусгай саванд хийгээд наранд тавь. Зөнд нь хайлуулж авсан тарваганы тос анагаах чадвар өндөр байдаг. Энэ тосыг тасралтгүй 2-3 сар түрхэх хэрэгтэй.
Ходоодны үрэвсэлд зуун настын шүүсийг цайны халбагаар өдөрт 2 удаа хоол идэхээс 30 минутын өмнө ууна. 1-2 сар нь курс эмчилгээ болдог.
Уушги ба астмад туулайн цус халуунаар нь уух сайн. Иракц өгч магадгүй болгоомжлоорой.
ХОДООДНЫ ӨМӨН ҮҮТЭЙ ХҮНД
эмчилгээгүй гэсэн ходоодны өмөн үү өвчтэй хүн 200 грамм чонын цус уувал сайн байдаг гэнээ.