хэлэх ч үг олдохгүймаа үнэхээр эгдүү хүргэм биш гэж үү?
Эмэгтэй хүн тэр тусамаа эх хүн үнэхээр агуу юмаа. Бүх л бүтэн ертөнцийг бий болгож хэвлийдээ хүн тээнэ гэдэг энэ хорвоогийн хамгийн гайхамшигтай гайхалтай зүйл.
Ээждээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.Эмэгтэй хүүхэд өөрөө эх хүн болж байж л эхийнхээ зовлонг ойлгодог гэж...
Хүүхэд эхийнхээ хэвлийд бий болоод л 2-сартайгаасаа юмыг ойлгож сонсож эхэлдэг,тэр байтугай ээжийгээ дуу хоолойгоор нь таньдаг болдог.Энэ нь сонсголын систем нь хөгжсөний илэрхийлэл.
Эмэгтэй та хэвлийд байгаа бяцхан үртээгээ байнга ярьж байгаарай энэ нь эх үрийн холбоог тань улам бэхжүүлэх ба мэндэлснийх нь дараа ч мөн адил ярьж байгаарай.Ингэснээр таны ханхүү болон гүнж тань хурдан хэлд орж удахгүй ааваа, ээжээ гэж дуудах болно.
Бяцхан үрийнхээ хөлийг яасан ч дааруулж болохгүй шүү.Ингэх юм бол хүүхэд тань уйлагнана бас чих нь өвдөнө.Яасан ч хөлийг нь дааруулж болохгүй шүү.
Бяцхан үрийнхээ хүзүү, суга,цавийг нь байнга нурсан эсэхийг нь шалгаж байгаарай.
Хөөрхөн үрийнхээ хамрыг яасан ч нустай удаан байлгаж болохгүй шүү. Тэгэх юм бол чих нь өвдөөд бяцхан үр тань уйлаад огт унтахгүй байх болно.
Хүүхдийг хэвлийд нь байхад ном уншиж, мөн уянгын аяз сонсож байх нь хүүхдэд болон эхэд маш сайн.Хүүхдээ мэндэлснийхээ дараа нярай үед нь нөгөө аязаа сонсгож байгаарай энэ нь хүүхдэд тайвширал өгнө.
тэд юу бодож, юу зүүдлэж байдаг бол...
Энэ дэлхийн бүхий л хайр хүргэм энхрий бяцхан үрсэд минь жаргал ирэх болтугай
Би хэзээ нэгэн цагт өөрийн хүссэн зүйлээ хийх болноо.Энэ нь хүүхдийн төлөө гэсэн миний сэтгэл юм.Бодож санасан зүйл олон боловч хийхэд хэцүү, гэхдээ удахгүй ээ...