2009-12-30
Төрсний дараа хэрхэн турах вэ?

Үрийн зулай үнэрлэж эх хүний жаргалыг мэдрэх сайхан ч олонх бүсгүйчүүд таргалалтаас болж сэтгэлээр унах нь бий. Тэдэнд туслах зорилгоор дараах зөвлөгөөг хүргэе. Хэрэв эх хүний бүх үүргээ ян тан биелүүлэх аваас ямар ч дасгал хэрэггүй бөгөөд хоёр сарын дараа гэхэд хуучин бие галбиртаа эргэж ордог гэнэ шүү.

       Хүүхэд дөнгөж төрмөгц хөх амлуулдгийн учир юу вэ? Нярай хүүхэд таны хөхийг хөхсөнөөр цочроох бөгөөд үүний хариуд сав агшиж байдаг. Өөрөөр хэлбэл гэдсээр нарийсах эхний алхам хийгдэж байна гэсэн үг. Дөнгөж төрсний дараа эмэгтэй хүн хоолонд муу болдог. Энэ үед цэвэр ус аль болох их уугаарай.

  Мөн төрсний дараа аль болох их доошоо харж хэвтээрэй. Энэ нь дасгал болж өгнө. Биеийн жингийн үйлчлэлээр сав агшиж байдаг. Босох л юм бол бариу дотоож өмс. Дөнгөж төрсен эмэгтэй ногоон алим, тараг, рашаан их хэрэглэвэл зохино. Эдгээр нь хүүхдийн гэдсийг хямруулахгүй, диатез үүсгэхгүй. Харин бусад хоол хүнстэй болгоомжтой харьцаарай.

  Нярай хүүхэд хөхний сүүг сорж авахдаа муу байдаг. Тиймээс ямар нэгэн цаг барин хүлээх биш харин уйлж хоол нэхэх бүрт нь хөхүүлэх учиртай. Хүүхдээ уйлах бүрт нь тэвэрч бүүвэйл. Энэ нь таны турах vндсэн дасгал гэдгийг бүү мартаарай.

  Хөх сүүтэй байх эсэх нь их хоол идсэнтэй төдийлөн хамааралгүй юм. Харин ууж байгаа шингэний хэмжээтэй л шууд хамааралтай. Сүү ихтэй байя гэвэл аль болох их шингэн уу. Харин бялуу, амттанаас татгалзаарай.

  Салхинд удтал алхах нь илүүдэл жинтэй тэмцэх шилдэг арга юм. Мөн нярайн эхний үед хүүхэд ээждээ тун дотно байдаг тул бяцхан үрээ биедээ байнга нааж эрхлүүлж байгаарай. Бас гэр дотроо хүүхэдтэйгээ аль болох хамт байх хэрэгтэй. Хоёр сарын дараачаас хүүхдээ дугуйтай тэргэн дээр тавьж болно. Харин энэ хооронд хувцсаа угаах, хөргөгч эмхлэх гээд олон ажлыг амжуулж болно шүү дээ. Хүүхдийг тэрэгт суулгасан ч өмнө нь заавал сөхөрч суун тоглох ёстой. Эдгээр нь эмэгтэй хүнийг эргэж турахад тун их тусалдаг гэдгийг бүү мартаарай.

Хортой тураах эмний жагсаалт:

Шинэ жил болох гээд охид бүсгүйчүүд маань сарын өмнөөс л турж гоолиг болхыг боддог шүү дээ. Гэхдээ энэ бүхнийг зарим хүмүүс овсгоотойгоор ашиглан янз бүрийн тураах эм бэлдмэлүүдийг Америкаас, Японоос авчирсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн борлуулах нь элбэгшсэн энэ үед та бүхэндээ нэгэн хэрэгтэй мэдээлэл дуулгая.
FDAFood Drug Administration-с 25 төрлийн тураах эм бэлдмэлүүдүүдийг худалдан авахгүй байхыг анхааруулсан байна.Эдгээр бүтээгдэхүүнийг жижиглэнгээр болон интернэтээр зарж байгаа бөгөөд найрлага нь тодорхойгүй мөн түүнчлэн хүчтэй нөлөө үзүүлсэнээр эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгаа аж.
     FDA-с анхааруулж буй тураах эмэнд:
2 Day Diet, 3x Slimming Power, Fatloss Slimming, 5x Imelda Perfect Slimming, Lida DaiDaihua, 3 Day Diet Japan Lingzhi, 7 Diet Day/Night Formula, 999 Fitness Essence, 24 Hours Diet, GMP, Imelda Perfect Slim, Miaozi Slim Capsules, Perfect Slim 5x, Perfect Slim, ProSlim Plus, Phyto Shape, 7 Day Herbal Slim, Slim 3 in 1, Slim Express 360, Slimtech, Superslim, TripleSlim, Somotrin, 8 Factor Diet, Royal Slimming Formula, Zhen de Shou, Extrim Plus and Venom Hyperdrive 3.0.-гэх 25 төрлийн тураах эм багтсан байгаа аж.

FDA-с гаргасан судалгаагаар дээрх тураах эмнүүдийг хэрэглэсэнээр цусны даралт ихсэж,саажих, зүрхний хэмнэл алдагдах болон зүрхний шигдээс болох гэх мэт үзэгдэл ажиглагдсан байна.Эдгээр эмнүүдэд агуулагдсан химийн бодис нь Америкийн нэгдсэн улсад худалдаалагдах эрхгүй байдаг юм байна. Зарим бүтээгдэхүүнд мөн sibutramine хэмээх химийн бодис орсон байсан бөгөөд энэ бодис нь тураах хүчтэй нөлөө үзүүлдэг болохоор зөвхөн эмчийн зааврийн дагуу хэрэглэхийг л зөвшөөрдөг байна.Ийм төрлийн эмийг хувь хүний гараас худалдан авах нь ихэссэн бөгөөд үүний хор нөлөө нь даралт ихсэх болон гэнэтийн зүрхний шигдээс юм байна.
Rimonabant-уг тураах эм нь хүний хоолны дуршлыг буруулах зорилгоор тураадаг бөгөөд энэхүү эмийг Европт зөвшөөрдөг ч гэсэн Америкт зөвшөөрдөггүй.Сүүлийн 2 жилд л гэхэд уг эмний нөлөөгөөр ядаргаанд орох болох амиа хорлохыг төлөвлөх гэх мэтийн зүйлс болох болжээ.Европт 720 хүнд дээрх сөрөг нөлөө илэрсэнээс 5 хүн нь нас барсан байна.
Хэрвээ та дээр дуридсан эмнүүдээс ууж байгаа бол яаралтай зогсоох арга хэмжээ авахаас гадна эмчид хандан эмчилгээ хийх хэрэгтэй.
"Эдгээр хортой эмүүд нь хүний эрүүл мэндэд маш их хохирол учруулж байгаа нь эмийн найрлага тодорхойгүй, агуулагдах найрлага нь зөвшөөрөгдсөн хэвийн хэмжээнээс хамаагүй их байгаа зэрэг юм.Хүмүүс үүний ард ямар их хорт нөлөө байгааг төдийлөн анхааралгүй авдаг" хэмээн FDA-дахь Drug Evaluation and Research -н захирал эмч Janet Woodcock хэлсэн байна.
Ихэнх тураах эмийн найрлаган дээр байгалийн цэвэр бүтэгдэхүүн хэмээн бичсэн байдаг ч үнэндээ химийн найрлага агуулсан хортой байдаг бөгөөд Америкт үүнийг хууль бус хэмээн үздэг аж.
FDA-с дээрх хууль бус тураах бэлдмэлүүдийг худалдаалдаг компаниудыг эрж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ зах зээлээс татан авахыг анхааруулсан байна.Хэрвээ компаниуд шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдсэн байна.



Бичсэн: Маша | цаг: 03:13 | minii bodol sanaa
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


би төрөөд 3 сар болж байна. хэвийн жингээс 20кг.аар илүү яаж турах вэ зөвлөөч. фитнест явах зүгээр болов уу? зарим нь фитнест явахааар хөхний сүү татардаг гээд байх юм.
Бичсэн: Зочин цаг: 01:14, 2014-4-19 | Холбоос | |


sain bnu
ta ooroo huuhedtei yu
2 sar hureheer ni duguitai tergen deer tawij bolno gj yu gsn ug we, salhind gargadag tergiig heleed bnu? hu maani 2 sar hursiim l daa.ym harah gd bdiin, suulgaj boloh uu, end tendees n ymaar tushuuleed
Бичсэн: greenmama цаг: 11:52, 2011-5-17 | Холбоос | |


hi
тэгвэл цагаанаар оруулдаг юм бил үү?
Бичсэн: Маша цаг: 12:43, 2010-1-5 | Холбоос | |


энэ загвар чинь унших гэсэн чинь нүд ядраамаар юм байнашд
Бичсэн: dadido цаг: 04:37, 2010-1-4 | Холбоос | |


баярлах баярлалаа..
Бичсэн: xvv цаг: 10:27, 2010-1-3 | Холбоос | |


САЙН УУ
сэтгэгдэл үлдээсэнд бүх хүмүүстээ баярлалаа хуулбарлаж бноо
Бичсэн: Маша цаг: 03:00, 2010-1-3 | Холбоос | |


АМАНЖИНКА
САЙН УУ ХӨ ААН ЭНЭ БАЙСАН ЮМУУ

ЗА АМЖИЛТ ХҮСЬЕ ШИНЭ ОНДОО ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БҮХЭН ЧИНЬ БИЕЛЭХ БОЛТУГАЙ ШИНЭ ОН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД САЙХАН БАЯРЛАААРАЙ гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 04:45, 2009-12-31 | Холбоос | |


Энэ үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. Хуулбарлахыг зөвшөөрнө үү ярзайтал инээх
Бичсэн: xvv цаг: 05:43, 2009-12-30 | Холбоос | |


за тэгээд хүүхэд төрлөө гэсэн чинь зарим айл эхнэр нөхөргүй таргалсан байдын. Хүүхдийхээ тэжээлээс ганц хоёр халбага долоосоор байгаад хэлээ гаргах
Бичсэн: dadido цаг: 04:36, 2009-12-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant