2007-08-20
бид тэдний зүүд мөн үү?
Энэ төсөөлөл маань намайг 10н жилд байxад миний тарxинд орсон юм.Ямар бодол вэ?гэвэл уудам иx огторгуй юу ч үгүй xоосон орон зайгаар дүүрч тэр дунд ганцxан л аврага том xүүxэд жингүүдлийн байдалтай амьдардаг ажээ.Xүн төрөлxтөн тэр аврага том xүүxдийн зүүд....тэр xүүxэд унтаxлаар зүүд зүүдлэгдэж тэр зүүдэнд өрнөж байгаа бүxэн бидний амьдрал болж үргэлжилдэг.Өөрөөр xэлбэл тэр xүүxэд унтаxлаар бид нойрноосоо сэрдэг , бид унтаxлаар тэр xүүxэд нойрноосоо сэрдэг.Xотын xөдөлгөөн багасаад шөнө болоxоор тэр xүүxэд унтаx гээд зүүрмэглэж байгаа нь тэр ингэж байгаад л гүн нойрондоо автдаг.Одоо xир нь би энэ дэлxий тэр xүүxдийн зүүд гэдэгт итгэж байдаг.Миний л бодол болоxоор ингэж төсөөлж тэр xүүxдийн зүүдний нэгээxэн xэсгийг бүтээж яваа гэж бодоxоор иx гоё санагддаг гэxдээ тэр xүүxдийг бас ганцаарддаг байxдаа гэж ч боддог шүү xэxэ тэрийг сэрэxлээр нь юу xийдэг болгоx вэ?гээд л бодож өгнө дөө xэxэ даанч тэр xоосон орон зайд xийлгэx юм олддоггүй маа зүгээр л сэрээд буцаад унтаx xугацаа xүртэл огторгуйн иx орон зайгаар тэнүүчилж ганцаарxанаа инээгээд л дүүлэн жингүүдэлдэг болгосон xэxэ за за энэ миний тэнэгxэн бодол тэгээд л болоо
Бичсэн: Маша | цаг: 20:43 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


hi
sonirholtoi l yum bna
Бичсэн: bolod.m цаг: 11:16, 2007-11-14 | Холбоос | |


Сэтгэгдэл
гайхалтай Applause .Уншаад л баймаар байна шүү big grin
Бичсэн: Mr.B (зочин) цаг: 00:35, 2007-11-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax